Арцадын аманд 10га газарт орон сууц барьсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэд ямар хариуцлага тооцох вэ?
УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны Ж.Бат-Эрдэнэ өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн компани болох Эм Эм Зэт Жэй ХХК-иараа дамжуулан Богд уулын Арцадын аманд аялал жуулчлалын зориулалтаар 10 га газрыг эзэмжиж, олон жил “хадгалж” байгаад орон сууцны хороолол барьсан, бусдад шилжүүлсэн тухай мэдээлэл нийтлэлийг бид өмнө нь хүргэсэн. ЭНД ДАРЖ УНШИНА УУ...
Хамгийн сонирхолтой нь Богд ууланд баригдсан тус хороололыг Ж.Бат-Эрдэнийн төрсөн ах Жадамбын Батсайханы хувьцааг нь эзэмшиж байсан, төрсөн дүүгийн нь эхнэр Б.Баярмагнайгийн Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан “Эм Эм Зэт Жэй” ХХК-иараа дамжуулан “Амрагчдын орон сууц” гэх нэрээрНийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас барилга барих зөвшөөрлөө авсан байгаа юм.
Дашрамд хэлэхэд “Амрагчдын орон сууц” гэж юуг хэлэх вэ, магадгүй дэлхийн хэмжээний арга хэмжээ, олимп зэрэг үйл ажиллагаа манай улсад, нийслэл хотод болох байсан бол тэнд оролцогчдод зориулж 16 давхар амрагчдын орон сууц барина гэдэгт та бид ИТГЭЖ болох юм.
Гэтэл аялал жуулчлалын чиглэлээр авсан газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа мэт ойлголтыг бусдад төрүүлэхийн тулд “АМРАГЧДЫН ОРОН СУУЦ” нэрээр “ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭХ” байдлаар нэр томъёо ашиглаж, нийтийн орон сууц барьж худалдахыг авлига, албан тушаалын гэмт хэрэг биш гэвэл юуг авлига албан тушаалын гэмт хэрэг гэх вэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсан нь үнэхээр үнэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД