Л.Гантөмөр: “Оюутолгой” ХХК-тай зэсийн баяжмалын экспортыг нэмэгдүүлэх замаар валютын нөөцийг нэмэх чиглэлд хамтарч ажиллана

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдийг хүлээн авч уулзан тодорхой асуудлуудыг ярилцлаа.

Уулзалтын үеэр зэсийн баяжмал экспортлоход гарч буй хүндрэлүүд дээр Засгийн газар дэмжлэг үзүүлэх тухай яригдсан нь чухал байлаа. Энэхүү хүндрэлтэй байдлуудыг нааштай шийдээд явбал нүүрсний экспорт түр унасан үед ч валютын нөөцийг тогтвортой байлгаж чадах эдийн засагт ээлтэй алхам болох юм. Тийм учраас талууд зэсийн баяжмалын экспортыг ихэсгэх замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр хамтарч ажиллахаар тохиролцлоо

May be an image of 1 person and text

May be an image of 4 people

May be an image of 3 people

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

НӨАТ-ын сугалаа болно
Уржигдар 08 цаг 14 мин

НӨАТ-ын сугалаа болно
Уржигдар 08 цаг 14 мин