Налайх дүүргийн Ардчилсан намын даргаар Н.Гансүхийг сонголоо

Налайх дүүргийн Ардчилсан намын хорооны хурал өнөөдөр амжилттай болж Налайх дүүргийн Ардчилсан намын даргаар Норовсамбуугийн Гансүхийг сонголоо.
Н.Гансүх нь хууль зүйн ухааны бакалавр (LL.B), хууль зүйн ухааны магистр (LL.M), төрийн удирдлагын доктор (Ph.D) боловсролтой. 2016 онд Ардчилсан намд элсэж, АН-ын Стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн ажлын албаны дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн орон тооны бус зөвлөх, АН-ын Бизнес хөгжил, технологи, инноваци хариуцсан нарийн бичгийн дарга, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын орон тооны зөвлөх зэрэг албан тушаалуудыг хашиж байсан.
Тэрээр Монос группийн Экспорт, гадаад худалдаа эрхэлсэн захирал, МҮХАҮТ-ын Австрали дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч, Тахилт Хайрхан Транс ХХК-ийн Тэргүүн дэд захирал зэрэг удирдах албан тушаал хашиж, олон улсын худалдаа, гадаад харилцааны чиглэлээр амжилттай ажиллаж байсан бөгөөд олон нийт түүнийг Mongol HD телевизийн "Apprentice Mongolia" шоуны шилдэг оролцогч гэдгээр нь мэддэг.
Н.Гансүх нь Налайх дүүргийн иргэдийн итгэл найдвар, хөгжлийн төлөө тууштай зүтгэхээ илэрхийлж, "Иргэдийн оролцоотой, ил тод засаглалтай, хүчирхэг Налайхын төлөө" уриатайгаар ажлаа эхлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ