Хогийн цэгт хаягдсан 142 ширхэг хавтсыг хураан авчээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн cүлжээнд цацагдсан. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулсан байна.

Шалгалтын явцад Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан давааны хогийн цэгт 142 ширхэг “Төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтсыг хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоохоор шалгаж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ