"Өгөгдлийн интеграц: ХУР & ДАН шийдэл" уулзалт болно
Өнөөдөр болох үйл явдлын тойм:
9:00-13:00 цагт: ЦХИХХЯ, Монголын Үндэсний дата төв, Е-Монголиа хамтран "Өгөгдлийн интеграц: ХУР & ДАН шийдэл" төр, хувийн хэвшлийн уулзалтыг Encanto tower-ын Prime Cineplex зааланд зохион байгуулна. Утас: 86021029, 88661558
11:00 цагт: ХӨСҮТ-ийн Захиргааны хэвлэлийн өрөөнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл өгнө.
11:30 цагт: Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголд анх удаа цом, алтан медаль авсан тухай шигшээ багийн тамирчид “Зууны мэдээ” сонины үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99790206, 80190070
13:30 цагт: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт ХЗДХЯ-нд болно.
14:00 цагт: ГХЯ, АНУ, БНСУ-ын ЭСЯ хамтран зохион байгуулж буй “Хариуцлагатай аялцгаая”-II мэдээлэл сурталчилгааны аян ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.
15:00 цагт: Цахим хичээлээр БНСУ-д бүрэн дунд, дээд боловсрол эзэмших боломжийн талаар Korea University-ийн Биологи, биоанагаах инженерийн чиглэлээр суралцдаг 3-р курсийн оюутан Ц.Цолмон мэдээлэл өгнө.
-Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг олон улсын шинэ эрчим хүчний чуулганыг "Just Transition"сэдвээр Новотел зочид буудалд зохион байгуулна.
Сэлэнгэ аймагт: "Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ" ТББ-аас "Хүнсний мөөг тариалах технологи-1" сургалтыг энэ сарын 22-23-нд Сүхбаатар суманд зохион байгуулна.
Дундговь аймагт: Улс тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааныг Дундговь аймгийн Биеийн тамир спортын газрын зааланд энэ сарын 25-нд зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ