Толгойт орчим хамгийн их бохирдолтой байна

Өнөө өглөө 07.45 минутад Толгойт орчимд хамгийн их бохир буюу агаарын чанарын үзүүлэлт 179 байна. Нисэх, Толгойт, МҮОНРТ, Баянхошуу, Дамбадаржаа, Хайлааст орчимд агаар бага бохирдолтой байна.

Өөрт байгаа нөөц боломж, мэдлэгээ ашиглан утааны хөнөөлийг саармагжуулахад анхаарцгаая.

Амны хаалт хэрэглэж хэвшээрэй
Өвөл амны хаалт байнга хэрэглэж хэвших хэрэгтэй. Ингэснээр агаарын бохирдлоос тодорхой хэмжээнд өөрийгөө хамгаална. Ялангуяа, өглөө, оройд, мөн дулаан гэрээс гарах үед амны хаалт зүүх хэрэгтэй. Учир нь өглөө, оройд агаарын бохирдол хамгийн их байдаг. Мөн дулаан газар байж байгаад гэнэт хүйтэн, хортой агаар амьсгалахад амьсгалын замыг цочроодог. Улмаар астма өвчин үүсэх нөхцөл болдог байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.183.218)
    https://www.alibaba.com/product-detail/High-Productivity-Waste-Wood-Charcoal-Pressing_1600500069581.html Ийм хятадын мод нүүрсний хаягдал шахдаг тоног төхөөрөмжийг хэдэн зуун тэрбумаар авсан гэж худлаа аашаад дан нүүрсний хаягдал цаваа хийж хордуулж алж байгаа төр засагтаа баярлалаа. Удахгүй монголд нэг ч эрүүл хүүхэд үлдэхгүй болгож байгаад төр засагтаа баярлалаа.
    2024 оны 11 сарын 26 | Хариулах