Осолд орж нас барсан 4 хүний хоёрынх нь хэн болохыг ТОГТООЖЭЭ
Дорнод аймгийн замд энэ сарын 23-нд зам тээврийн ноцтой осол гарч, 7 хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Ланд 200 маркийн автомашин Ford машинтай мөргөлдсөний улмаас Ford машин шатаж, машинд зорчиж явсан 7 хүн нас барсан байдаг.
Ослын улмаас тус аймгийн Хэрлэн суманд оршин суух 44 настай эрэгтэй Э, 35 настай эрэгтэй О, 44 настай эрэгтэй Ш нар нас барсан. Харин 4 хүний хэн болохыг тогтоогоогүй байсан бол хоёрыг нь тогтоосон байна. Үлдсэн хоёр цогцсыг таниулах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Харин ослоос амьд үлдсэн 36 настай эмэгтэй А аймгийн Бүсийн оношлогооны төвд хэвтэн эмчлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД