Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээний нээлт болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

8:00 цагт: "Цагаан алт” үндэсний хөдөлгөөний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх чөлөөт уулзалт болно.

09:30 цагт: Сүрьеэтэй тэмцэх эрүүл мэндийн болон иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн уулзалт Блью Скайд болно. Холбогдох утас: 99199346 95952976

10:00 цагт:  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн энэ оны эхний хуралдаан Төрийн ордонд болно.

Зууны мэдээ Үндэсний мэдээллийн төвд:

11:00 цагт: “Уран гулгалтын дэлхийн одод Монголд” тоглолтын хэвлэлийн хурал болно.  Холбогдох утас: 99073025

11:30 цагт: Өмнөговь аймгийн иргэд “Цагаан дэл уул”, алдарт Борзонгийн говийг хамгаалах 33 мянган иргэдийн цахим гарын үсэг цуглуулахыг уриалж мэдээлэл хийнэ.

13:00 цагт: Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран зохион байгуулж буй Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээний нээлт Холидей Инн-д болно.

14:00 цагт: “Төсвөө мэдье, төсвийг мөшгөе: Сэлбэ гол” хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумын байранд болно.

-УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

-УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.

-Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна.

-МҮХАҮТ-д Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих сангийн төслийн бүртгэл эхэллээ.

-“Монгол орон гэрэл зурагт” хамтарсан үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд гарч байна.

-Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

 

Орон нутагт:

-Ховд аймгийн Жаргалант сумын тариаланчдын зөвлөгөөн болно.

 

Хилийн чанадад:

-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ