ОБЕГ: Төв аймгийн Жаргалант суманд байшин шатсаны улмаас 5, 4, 2 настай эмэгтэй хүүхэд нас барсан

Төв аймгийн Жаргалант суманд айл шатаж, нэг айлын гурван хүүхэд амь насаа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар ОБЕГ-ын хоногийн мэдээнд "Төв аймгийн Жаргалант сум Өгөөмөр багт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км-т, сумын төвд, Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас 56 км-т/ байшин шатаж хажуугийн байшин луу тархан шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Э /5 настай, эмэгтэй/, Б /4 настай, эмэгтэй/, Г /2 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД