Эдийн засгийн байнгын хороо Евразийн түр хэлэлцээрийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийн төслийг дэмжлээ.
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ. Уг хэлэлцээрийг гурван жилийн хугацаатайгаар байгуулах бөгөөд Монгол Улсаас гаралтай 367 мөр бараанд хамаарах 621 нэр төрлийн, харин ЕАЭЗХ-ны гишүүн орнуудаас гаралтай ижил тооны мөр бараанд хамаарах 499 нэр төрлийн барааны гаалийн тарифын хувь хэмжээг харилцан тохиролцсон байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж үг хэлсэн бөгөөд уг хэлэлцээр нь зах зээлийг харилцан нээх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн үзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ