Дашчойлин хийдийн баруун талын газрын дуудлага худалдаа болно

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 120 дугаар тогтоолыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2025 оны А/365 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 10 цагт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруугийн гудамж, Дашчойлин хийдийн баруун ард талын дуудлага худалдааны байршил дээр танхим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Дуудлага худалдааны анхны үнэ  443,520,000₮ байна.

Дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хааж, дуудлага худалдаа эхлэх цаг болмогц лацыг шалган оролцогчдын өмнө задлах бөгөөд дуудлага худалдаанд оролцогчдын бичиг баримтын үнэн зөв эсэх болон дэнчин төлсөн байдлыг шалгаж, ирсэн хүсэлтүүдийг оролцогч тус бүрээр нь ялган тавьж бүртгэнэ. Бүртгэлийн хайрцагт хийсэн материалаас ташаа мэдээлэл илэрсэн, эсхүл тухайн дуудлага худалдаанд оролцох хүсэлт биш тохиолдолд холбогдох этгээдийг дуудлага худалдаанд оролцуулахгүй болно.

Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх

Иргэн, хуулийн этгээд дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ 2025 оны 05 дугаар сарын 16, 19, 20-ний өдрүүдийн 09 цагаас 17 цагийн хооронд болон дуудлага худалдаа явагдах 05 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 30 минут хүртэл тусгайлан бэлтгэн битүүмжилсэн лацтай бүртгэлийн хайрцагт хийж бүртгүүлнэ.

Дуудлага худалдаанд оролцогч дуудлага худалдаанд оролцох хүсэлтдээ дараах материалыг хавсаргаж, бүртгэлийн хайрцагт хийнэ.

  • Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 1, 2 дугаар хавсралтад заасан маягтыг үнэн зөв бөглөх;
  • Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Дэнчин 10% болон тэмдэгтийн хураамж 12500 төгрөг төлсөн баримт;
  • Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  • Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл
  • Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

Банк: Нийслэлийн Төрийн сан
Данс: 100200051049
IBAN: MN660090100200051049
Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код

Дуудлага худалдааны ялагч шалгаруулах:

Дуудлага худалдаанд оролцогчдоос хамгийн өндөр үнийн санал хэлсэн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болно. Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна.

Эх сурвалж: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба

СЭТГЭГДЭЛ БИЧИХ