Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
БНХАУ-ын Шямэнь хотод 3х3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 22-24-нд болов. Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор оролцсон “Мон-Алтиус” дээд сургуулийн баг хүрэл медаль хүртлээ. Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд А.Батхуяг, Б.Алтангэрэл, У.Чингүүн, Л.Авирмэд нар оролцсон бөгөөд тэд медальд хүрэх замдаа Уганда, Эквадор, БНХАУ-ын багийг хожсон байна. Ийнхүү манай баг тус тэмцээний иж бүрдэл медальтай болж буй. Улмаар ирэх оны долоодугаар сард Герман улсад болох Дэлхийн оюутны Универсиад наадамд оролцох эрхтэй болсон талаар Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ