Улаанбаатарт өдөртөө 14 градус хүйтэн байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Арваннэгдүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорноговийн хойд хэсэг, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Энэ сарын 24-25-нд шилжих шөнө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 25-ны өдөр Дорнодын тал нутгаар цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 24-ний 20 цагаас 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -30…-35 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -22…-27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Халх голын сав газраар -9…-14 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -12…-17 градус, бусад нутгаар -17…-22 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -14…-19 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25…-27 градус, бусад хэсгээр -20…-22 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр . Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ