Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сагсан бөмбөгийн шигшээ багийн хамт олонд талархал илэрхийллээ

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолтоо Японы шигшээ багтай талбай дээрээ (Улаанбаатар хотод) хийлээ. Улмаар тоглолтыг 79-89 харьцаагаар дуусгаж, Японы шигшээ баг хожсон билээ. 

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сагсан бөмбөгийн шигшээ багийн хамт олонд талархал илэрхийлжээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Эх орондоо Монгол түмнийхээ бахархал болсон хөвгүүд маш сайн тоглолтыг түмэн олондоо үзүүллээ. Монголчууд бид үеийн үед, эвтэй байхдаа хүчтэй. Залуустаа, дэмжигч олон түмэндээ баярлалаа. Манай ард түмний эв нэгдэл бидний хөгжлийн үндэс болно" гэжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ