Цахим мөрийтэй тоглоом явуулдаг есөн домайныг хаалаа

Цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх Ерөнхий сайдын захирамж гарчээ. Энэ дагуу харилцаа холбоо, цагдаа, тагнуул, санхүүгийн салбарынхнаас бүрдсан Ажлын хэсэг байгуулагдсан. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Цахим мөрийтэй тоглоомын эсрэг хурдтай, шуурхай ажиллаж байна. Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж жил бүр ОХУ руу 500 сая доллар урсгаж буй 1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг есөн домайныг ХХЗХ-ноос хаалаа.

Мөн 100 гаруй Facebook хаяг, группийг хаалгах хүсэлтийг META руу илгээгээд байна. Цаашид 1xbet сурталчилдаг хаягуудыг шат дараалан хаана.

Ойрын хугацаанд "Зөвшөөрлийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг хориглох арга хэмжээг авахаар ажлын хэсэг ажиллаж байна гэж  /2025.02.23/ мэдээлэв

https://livetv.mn/storage/posts/February2025/J0GRuhXuf4umR7WAKdyc-medium.jpg.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ