УИХ-ын дарга БНХАУ-д албан ёсоор айлчилна

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-гийн урилгаар БНХАУ-дэнэ сарын 24-27-нд албан ёсны айлчлал хийнэ.

 

11:00 цагт: Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Аюулгүй байдал судлалын хүрээлэн хамтын ажиллагааны санамж бичигт Баянгол зочид буудлын хойно байрлах Корпорэйт зочид буудалд гарын үсэг зурна. Утас: 94999598

 

11:00 цагт: Сар шинийн баяр, амралтын өдрүүдийн аюулгүй байдлын сэрэмжлүүлэг, “Дөрвөн асуудал-Нэг шийдэл” аяны талаар НОБГ, Нийтийн тээврийн бодлогын газар, БОГ, УБХЗАА-ны Сайжруулсан шахмал түлшний хяналтын хэлтэс НОБГ-т мэдээлэл хийнэ. Утас: 99107367

 

11:30 цагт: Монголын хүний төлөө намаас Засгийн газрыг огцруулах хууль зүйн үндэслэлийг “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд танилцуулна. Утас: 99790206, 80190070

 

-Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан эхэлнэ.

 

-Сондгой тоогоор төгссөн дугаартай машин өнөөдөр авто замын хөдөлгөөнд оролцоно.

 

-Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон, залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан болно.

 

-Нөөцийг махыг хоёрдугаар сарын 7-ноос эхлэн 446 хүнсний дэлгүүрээр худалдаж байна.

 

-“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг дуустал “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд үргэлжилж байна.

 

-МҮЭ-ийн Соёлын төв ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Миний Монгол-2025" үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

 

-“Энэтхэгийн соёл, гар урлалын үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарч байна.

 

-Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.

 

Орон нутагт:

-Төв аймгийн ЗДТГ-т Хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулна.

 

-Сэлэнгэ аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн болно.

 

-Завхан аймаг Улиастай суманд сар шинийн баярт зориулсан, тус аймгийн 24 сум болон Говь-Алтай, Ховд, Архангай, Увс аймгийн ЖДҮ эрхлэгчид оролцсон үзэсгэлэн худалдаа энэ сарын 21-24-нд болж байна.

 

Хилийн чанадад:

-“Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод 2025 оны 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус зохион байгуулна.

 

-Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн Гран при тойргийн тэмцээний 3 дугаар цуврал Монако вант улсын Монте-Карло хотноо 2 дугаар сарын 17-28-нд болж байна. Дэлхийн шилдэг 20 эмэгтэй тамирчин өрсөлдөж буй энэ тэмцээнд Монголоос ОУХМ Б.Мөнгөнтуул оролцож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ