БНСУ-ын нислэгт зөөврийн цэнэглэгч, электрон тамхи тээшинд өгөхийг хориглоно

2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ руу явах болон БНСУ-аас ирэх нислэгт зөөврийн цэнэглэгч, электрон тамхийг (vape) тээшинд өгөхийг хориглохоор болжээ.
Мөрдөх журам:
- Зөөврийн цэнэглэгч болон электрон тамхийг зиптэй уутанд хийн биедээ авч зорчих, эсвэл суудлын урд талын халаасанд хийх; /Тээш болон тээшний хайрцганд хийхгүй/
- Зөөврийн цэнэглэгч болон электрон тамхины цэнэглэх хэсгийг зориулалтын хаалтаар хаах, эсвэл наалт наах;
- Зорчигч авч явж буй зөөврийн цэнэглэгчээсээ утаа гарч буй эсэх болон хэлбэр өөрчлөгдөж буй эсэхэд хяналт тавьж, хэрэв өөрчлөлт орсон тохиолдолд бүхээгийн ажилтанд яаралтай мэдэгдэх;
- Нислэгийн үед утас болон таблетаа зөөврийн цэнэглэгчээр цэнэглэж болох ч зөөврийн цэнэглэгчийг цэнэглэхийг хориглоно;
- Нэг хүн 100wh хүртэлх 5 ширхэг зөөврийн цэнэглэгч авч зорчих эрхтэй;
Эрүүл мэндийн шалтгаанаар үүнээс дээш тоогоор авч зорчих бол авиа компанид мэдэгдэн, зөвшөөрөл авах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ