Бүргэдийн баяр ирэх сарын 8,9-нд "Чингис хааны хүрээ" цогцолборт болно

Монголын аялал жуулчлалын сонирхолтой арга хэмжээний нэг болох бүргэдийн баярыг 2000 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн бөгөөд гол зорилго нь үндэстний цөөнх болсон казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод болон гадаадын жуулчдад сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэгдсэн юм.

Бүргэдээр ан хийх уламжлал төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, эдүгээ хүртэл хадгалагдаж ирсэн гэж үздэг. Энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол юм. Тиймээс баялаг түүхтэй энэ өв уламжлалыг дэлхий дахинд сурталчилж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг жилд хоёр удаа буюу жил бүрийн хавар Улаанбаатар хотод, намар аравдугаар сард Баян-Өлгий аймагт зохион байгуулдаг. 2025 оны бүргэдийн баяр ирэх сарын 8,9-нд "Чингис хааны хүрээ" цогцолборт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ