Өмнөговь аймгийн Ханбогд суманд үер буусны улмаас найман айлын нийтийн байр усанд автжээ
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт аадар бороо орсны улмаас үер бууж, найман айлын нийтийн байр усанд автсан тухай дуудлага өчигдөр 18:00 цагийн үед бүртгэгджээ.
Тус дуудлагын дагуу Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, усыг соруулан гадагшлуулан 10 том хүн, найман хүүхдийн аюулгүй байдлыг хангасан байна.
Түүнчлэн байрны гадна зогсоолд байсан дөрвөн автомашиныг уснаас татаж гаргасан тухай мэдээллийг Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн жижүүр аймгийн Онцгой байдлын газарт ирүүлэв.
Мөн Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд долдугаар сарын 19-нд үер бууж гурван айлын гэр, хашаанд ус орсон байна. Улмаар Баян-Овоо сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, шуудуу ухан усыг зайлуулжээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ