Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ

Баярын өдрүүдэд хөдөө, орон нутагт зорчихдоо баталгаатай зам, маршрутаар явах, хурдаа тохируулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, холбогдох дүрэм журмыг баримтлан соёлтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Сар шинийн өдрүүдэд хотын захыг чиглэсэн автомашины хөдөлгөөн нэмэгддэг учир Тээврийн цагдаагийн албатай хамтран тухайн үед автомашины хөдөлгөөнийг сааруулах ажлыг хийхээ мэдэгдэв.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 1123 нийтийн тээвэр үйлчилгээнд явж байгаа бол сар шинийн баярын өдрүүдэд нийт 933 нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ