ОБЕГ: Дорнодод гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Өчигдөр буюу /2025-04-06/-ны өдөр Сүхбаатар, Дорнод аймагт хээрийн гал түймэр гарсан байна. Энэ талаар ОБЕГ-аас дараах мэдээллийг өглөө.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн "Энх-Амар" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 20 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 65 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.06-ны өдрийн хүлээн 15:58 цагт авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 19:45 цагт унтраасан. Урьдчилсан байдлаар 105 га талай өртөж шатсан.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Цайдам нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 8 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 22:00 цагт цурманд оруулсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ