Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

11:00 цагт: "Монгол гэр бүл" гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн Монголын театрын музейд болно.

11:30 цагт: Хэт холын зайн дэлхийн аварга гүйгч Б.Буджаргал “Монгол хүн болгоныг сэтгэлийн хүчтэй болгох” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.

12:00 цагт: Ардчилсан намын 35 жилийн ойн их хурал Соёлын төв өргөөнд болно.

-Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна.

-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

Орон нутагт:

- Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд болж буй багш хөгжүүлэх, чадавхжуулах сургалт энэ сарын 7-12-ныг хүртэл болно.

-Улсын физикийн 36 дугаар олимпиад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үргэлжилж байна.

Хилийн чанадад:

-Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн "Учрах гэрэл зураг-Монгол 100 жилийн өмнөх ба эдүгээ" гэрэл зургийн бие даасан анхны үзэсгэлэн Токио хотноо энэ сарын 14-ныг хүртэл гарч байна.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ