ТЦА: Суррон, цахилгаан дугуй унасан 150 зөрчлийг илрүүлсэн

Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир:
-Урин дулаан цаг ирж хоёр дугуйт тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд орж эхэлж байна. Иргэд болон хүүхэд залуус 4-10 дугаар сарын хооронд хоёр дугуйт тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Тиймээс сурроны бүрэн бүтэн байдлыг хянах, дээрээс нь улсын бүртгэлийн дугаар авч, хоёр тольтой, тоормостой, дохионы гэрэлтэй байх ёстой гэж шинэ журамд заасан. Үүнд цагдаагийн алба хаагчид хяналт тавин ажиллана. Өнөөдрийн байдлаар насанд хүрээгүй хүүхэд залуус суррон, цахилгаан дугуй унах буюу жолоодох эрхийн үнэмлэхгүй 150 гаруй зөрчлийг илрүүлж, таслан зогсоогоод байна.
Мөн сурроныг 18 насанд хүрсэн ангилалын жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн жолоодоно.
Харин скүүтерийг техник үзүүлэлтээр нь мопедын ангилал руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхдүүд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Үүнтэй холбоотой шинэ журам 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлж байна. Хэрэв 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 400 мянган төгрөгөөр торгоно. Хуулийн хугацаандаа торгуулиа төлбөл 50 хувь хөнгөлнө. Гудамж зам талбайд нийтлэг гарч буй зөрчил бол мопид болон скүүтертэй явган хүний замаар зорчиж байна. Энэ нь дүрэм зөрчсөн үйлдэл. Мөн дээрээс нь бага насны хүүхдүүд унаж, замын урсгал сөрж байна. гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ