Цагаан сарын хурал номтой холбоотой хэвлэлийн хурал хийнэ

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

 

8.30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

 

11:00 цагт: Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой 800 бөхийн урьдчилсан шатны барилдаан болно.

 

11:00 цагт: МБШТ- Гандантэгчэнлин хийд Цагаан сарын хурал номтой холбоотой хэвлэлийн хурал хийнэ. Холбогдох утас: 99038623

 

11:00 цагт: Монголын радиог Япон автомашинд сонсох боломжтой болсон талаар Радио телевизийн үндэсний сүлжээнээс МҮОНРТ-ийн байранд мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 99004811

 

11:30 цагт: Моннис групп нийслэлийн бүх зогсоолыг авч олон иргэд, ААН-үүдийг хохироож байгаа талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. 

 

12:30 цагт: Шинэ нам Ардчилсан намд нэгдэж буй тухай хэвлэлийн хурал Ардчилсан Намын төв байранд болно. Утас: 9615 1569

 

-Цагаан сарын баярт зориулсан “Номын сангийн хишиг өдөр” соёлын боловсролын хөтөлбөр Үндэсний Номын сангийн төв байранд энэ сарын 20-27-нд хэрэгжиж байна.

 

-Сондгой тоогоор төгссөн дугаартай машин өнөөдөр авто замын хөдөлгөөнд оролцоно.

 

-Нөөцийн махыг хоёрдугаар сарын 7-ноос эхлэн 446 хүнсний дэлгүүрээр худалдаж байна.

 

-“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг дуустал “Соёолж молл”, "Их наяд” худалдааны төвд гарч байна.

 

-МҮЭ-ийн Соёлын төв ордоноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Миний Монгол-2025" үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

 

-“Энэтхэгийн соёл, гар урлалын үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарч байна.

 

-Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн "Чингис хаан" Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.

 

Орон нутагт:

-Дундговь аймгийн аварга малчин, аварга саальчин, аварга тэмээчин, аварга тариаланчдад шагнал гардуулах ёслол болно.

 

Хилийн чанадад:

-Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн Гран при тойргийн тэмцээний 3 дугаар цуврал Монако вант улсын Монте-Карло хотноо 2 дугаар сарын 17-28-нд болж байна. Дэлхийн шилдэг 20 эмэгтэй тамирчин өрсөлдөж буй энэ тэмцээнд Монголоос ОУХМ Б.Мөнгөнтуул оролцож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ