Д.Нямхүү нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал болж байна

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд болж шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл уг шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хандсан юм.
Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёрдугаар сарын 19-нд Д.Нямхүүд холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар шүүх хуралдаан прокурор ар гэрийн гачигдалтай гэх шалтгаанаар өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26-ны өдөр болж хойшлосон байдаг. Энэ дагуу шүүх хуралдааныг яг одоо үргэлжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ