Үнэ төлбөргүй үйлчлэх музейн байршил, цагийн хуваарь

Сар шинийн баярын дараа уламжлал болгон зохион байгуулдаг “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг гуравдугаар сарын эхний долоон хоногт орон даяар зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээний үеэр төрийн болон орон нутгийн өмчит бүх музейг 0-16 насныханд үнэ төлбөргүй үзүүлэх юм. Иймд музейн ачаалал хэт ихэсч, үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгарч, бүтэн жилийн хугацаанд музей үздэг хүний тоотой тэнцэх хэмжээний хүн ганцхан өдөрт музейд шавж, өндөр ачаалал үүсгэдэг.

Тиймээс олон хүнтэй үед хүүхдээ музейд дагуулж ирэх нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй тул эцэг эхчүүд, багш нар үүнийг бодолцох шаардлагатай гэдгийг зохион байгуулагчид анхаарууллаа.

Тодруулбал, музей үзэх үнэгүй долоо хоногт музейн ачаалал хоёр дахин нэмэгддэг аж. Олон жилийн дунджаас үзвэл зуны улиралд жуулчид ихэвчлэн музейд ирж, сонирхдог ба хамгийн ихдээ өдөрт 500-600 хүн үйлчлүүлдэг байна. Харин энгийн өдрүүдэд оюутан, сурагчид бага ирдэг бол жуулчин, ахмад настнууд түлхүү зорьж үйлчлүүлдэг.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн музей ард иргэдэд соёлын уламжлалт өвийг хүртээж, соён гэгээрүүлэх, түүх заншлыг өвлүүлэх үндсэн чиг үүрэгтэй.

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд нийт 2900 гаруй үзэгч, гуравдугаар сарын 2-ны өдөр 3700 хүн Монголын үндэсний түүхийн музейг үзэж, сонирхжээ. Тус музей нь 0-16 насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй үйлчилдэг. Энгийн өдрүүдэд тасалбарын үнэ том хүн 20 мянган төгрөг, гэр бүлээрээ үзэхээр бол 15 мянган төгрөг, гэрэл зураг авах бол 20 мянган төгрөг, оюутан 10 мянган төгрөг байдаг.

Түүнчлэн Занабазарын нэрэмжит музей хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд бүх өдөр үнэгүй үйлчилдэг. “Музейн нээлттэй өдөр”-ийг тохиолдуулж хүүхэд, залуус маш ихээр ирж, сонирходог гэнэ. Хэвийн өдрүүдэд музей үзэх үнэ том хүн 10 мянган төгрөг, оюутан 3000 төгрөгийн үнэтэй байдаг юм байна. Музейд тусгай хөтөч, орчуулагч байдаг тул гадаад жуулчид ирэх гэж байгаа бол эхлээд холбогдож хөтчөө тохирдог. Жуулчны улирал эхлэхээр ачаалал эрс нэмэгдэж өдөрт 100 гаруй хүн үйлчлүүлдэг байна.

Тус арга хэмжээтэй холбогдуулан Улаанбаатар хотод байрлах төрийн өмчит музейн байршил, ажиллах цагийн хуваарь, лавлах утасны дугаарын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

May be an image of text

476462822_936004338706053_108622983895999723_n

476332422_936003282039492_1961076673857855678_n

476430679_936003292039491_6878134134136472863_n

476467285_936003285372825_7307211459659175552_n

477359424_936003242039496_178636729238644291_n

477380672_936003295372824_5171121712881418470_n

477052359_936003288706158_6251629605425195843_n

 

476462822_936004338706053_108622983895999723_n

476332422_936003282039492_1961076673857855678_n

476430679_936003292039491_6878134134136472863_n

476467285_936003285372825_7307211459659175552_n

477359424_936003242039496_178636729238644291_n

477380672_936003295372824_5171121712881418470_n

477052359_936003288706158_6251629605425195843_n

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ