ЗГ: Цагаан сарын баяраар шинийн 5-ныг дуустал амарна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар уламжлалт цагаан сарын баярын амралтын талаар хэлэлцэж, шинийн 5-ныг дуустал бүх нийтээр амрахаар шийдвэрлэсэн байна. Мөн 2025 ондоо багтаад аль ч үед нөхөж болохыг төрийн бүх шатны байгууллагуудад үүрэг болгожээ.

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулсан.

Энэ жил Монгол одон зурхайн цаг тооллоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ний өдөр амралтын Бямба, Ням гаригт буюу 2025 оны гуравдугаар сарын 1, 2-нд  тохиож байна. Засгийн газрын тогтоол батлагдсанаар ирэх Даваа, Мягмар, Лхагва гаригуудад амарч, Пүрэв гаригаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ