АТҮТ-өөс дугаар хадгалах үйлчилгээтэй холбоотой мэдэгдэл гаргалаа

Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн дугаар хадгалах үйлчилгээг зогсоосон гэдэг нь ташаа мэдээлэл болохыг мэдэгдлээ. Тодруулбал, цахим хуудсаар тээврийн хэрэгслийн улсын хадгалах үйлчилгээг зогсоосон гэх мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл нь худал бөгөөд тээврийн хэрэгслийн дугаар хадгалах үйлчилгээг хэвийн үргэлжлүүлж байгаа гэв.
Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээний журамд өнгөрсөн 2024 онд өөрчлөлт орж, улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20 мянган төгрөг болсон. Одоо ч энэ үйлчилгээ хэвээр байгаа гэлээ.
АТҮТ-өөс тодруулахад, 2024 оны арваннэгдүгээр сарын 15-наас автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээг нэг жилийн дотор хэд хоног хадгалуулахаас үл хамаарч, жилийн хураамжид 20 мянган төгрөг төлөх журам мөрдөгдөж эхэлсэн. Энэ үйлчилгээ хэвээр байгаа гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ