“Хятадын нийгмийн засаглал” ном Монгол улсад хэвлэгдлээ
Нанжин их сургуулийн “Нийгмийн эрсдэл, олон нийтийн хямралын менежментийн судалгааны төв”-ийн захирал Тун Шиний “Хятадын нийгмийн засаглал” ном монгол хэлээр хэвлэгдлээ.
Тус номонд XXI зууны Хятад улсын эдийн засгийн бүтээн байгуулалт, улс төрийн байгуулалт, соёлын байгуулалт, нийгмийн бүтээн байгуулалт хэмээх дөрвөн том бүтээн байгуулалтыг зэрэгцүүлэн гаргаж, нийгмийн бүтээн байгуулалтын гол цөм нь хүмүүсийн амьжиргааг батлан сайжруулахад чиглэгдэж ирсэн талаар олон талын эх сурвалж баримтад тулгуурлан бичжээ.
Энэхүү “Хятадын нийгмийн засаглал” ном нь Хятадын нийгмийн тогтолцооны шинэчлэлт, нийгмийн засаглал менежментийн инноваци, орчин үеийн засаглалын бүтэц, өөрчлөлт шинэчлэлийг зохиогч олон жилийн судалгаа шинжилгээндээ үндэслэн бичсэн нь Орчин цагийн Хятад улсын эдийн засаг, улс төр, нийгмийн өвөрмөц онцлог бүхий засаглалыг сонирхож буй уншигчдад чухал бүтээл болсон байна.
Тус номыг “Шохой цагаан булаг” хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ.
Р.Баасандаш
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД