Олимпын эрхийн төлөө дахин нэг тоглолт үлдлээ
3х3 сагсанбөмбөгийн олимпын эрх олгох тэмцээн Австрийн Грац хотноо болж байна. Өнгөрсөн шөнө хэсгийн тоглолтууд өндөрлөж, шөвгийн дөрөвт үлдэх багууд тодорлоо. Харамсалтай нь тэмцэний А хэсэгт өрсөлдсөн манай эрэгтэй шигшээ баг хэсэгтээ гуравдугаар байр эзэлж, эрхээ авч чадсангүй.
Хэсэгтээ Польш, Туркийг хожиж гараагаа сайхан эхэлсэн ч өнгөрсөн шөнө Чех, Бразилд дараалан дийлдэж тэмцээнээ өндөрлүүлэв. Манай хожигдолд шүүгчийн нөлөө орсныг хэлэх хэрэгтэй. Зохион байгуулагчид манайх Польштой нэг хэсэгт багтсан байхад шийдвэрлэх тоглолтыг польш шүүгчээр шүүлгэсэн нь хачирхалтай.
Одоо манай баг зургадугаар сарын 4-6-нд Унгарын Дебрецен хотод болох тэмцээнээс зөвхөн түрүүлж байж эрхээ авах боломжтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ