Төсвийн байнгын хороог Б.Чойжилсүрэн, Г.Тэмүүлэн нар "даргална"

2016-2020 оны парламент нийтдээ 10 байнгын хороотой байсан бөгөөд Өргөдлийн байнгын хороог татан буулгаж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог хоёр хуваасан. Тодруулбал, Нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог тусад нь болгосон. Тэгвэл УИХ-ын эдгээр байнгын хороодын дарга нар хэн байх вэ гэдэг дээр УИХ-ын гишүүд дунд тохироо үүсгэж байгаа гэнэ.


  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, П.Анужин, Т.Аюурсайхан, Х.Баделхан, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Т.Доржханд, Б.Дэлгэрсайхан, Н.Наранбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Сэргэлэн, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Н.Энхболд, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Тэгвэл тус байнгын хорооны дарга С.Батболд, Д.Цогтбаатар нарын нэгийг томилуулахаар ярилцаж байгаа гэнэ.

  • Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороог Ц.Анандбазар, Т.Аубакар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Бейсен, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Ганибал, Г.Дамдинням, Н.Наранбаатар, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, Ц.Туваан, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, Ж.Чинбүрэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Харин тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг нарын нэрс яригдаж байна.

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог А.Адъяасүрэн, Г.Амартүвшин,П.Анужин, Т.Аубакар, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Дамдинням, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Д.Өнөрболор, Д.Сарангэрэл, Ч.Ундрам, Н.Учрал, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Тус байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Учрал нарын нэрс яригдаж байна.

  • Нийгмийн бодлогын байнгын хороог Ж.Батжаргал, Д.Батлут, Б.Бейсен, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ц.Туваан, Ч.Ундрам, Ц.Цэрэнпунцаг, Ж.Чинбүрэн, С.Чинзориг, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тэгвэл тус байнгын хорооны даргад хэд хэдэн хүн яригдаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Чинзориг нарын нэрс яригдаж байна.

  • Төрийн байгуулалтын байнгын хороог А.Адъяасүрэн, Ё.Баатарбилэг, С.Батболд, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Г.Ганболд, Г.Занданшатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар, Д.Тогтохсүрэн, У.Хүрэлсүх, Л.Энх-Амгалан, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Батболд, С.Бямбацогт нарын нэрс яригдаж байна.

  • Төсвийн байнгын хороог Г.Амартүвшин, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Б.Жавхлан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Д.Сумъяабазар, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Тэгвэл тус байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэн, Г.Тэмүүлэн нарын нэрс яригдаж байна.

  • Хууль зүйн байнгын хороог Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, С.Амарсайхан, Х.Баделхан, С.Бямбацогт, Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Ц.Сэргэлэн, Н.Учрал, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тус байнгын хорооны даргаар Ш.Раднаасэд, С.Бямбацогт нарын нэрс яригдаж байна.

  • Эдийн засгийн байнгын хороог С.Амарсайхан, Т.Аюурсайхан, Э.Бат-Амгалан, Д.Батлут, Б.Баттөмөр, Д.Бат-эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Н.Ганибал, Х.Ганхуяг, Т.Доржханд, Б.Жавхлан, М.Оюунчимэг, С.Цогтгэрэл, С.Чинзориг, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тэгвэл тус байнгын хорооны даргаар Ж.Ганбаатар, Б.Баттөмөр нарын нэрс яригдаж байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ