Архангайчууд ардчиллыг багаар нь дэмжинэ
УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлээд байна. Тэд нэр дэвшигч Д.Золжаргалын төрсөн нутаг, Архангай аймгийн Хотонт сумаас уулзалтаа эхлүүлсэн бөгөөд иргэд, сонгогчид Ардчилсан намаас нэр дэвшиж буй гурван үеийн төлөөллийг багаар нь дэмжихээ илэрхийллээ.
Нэр дэвшигч Д.Золжаргал уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ардчилсан нам “Монгол өрх-Хөгжлийн бодлого 2020” мөрийн хөтөлбөрөө боловсруулж, чиглэсэн эзэн биегүй хуурай амлалт бус “Хүн бүрд орлого, Өрх бүрт өсөлт уриатайгаар оролцож байна.
Улсын эдийн засаг өрхийн эдийн засгаас эхлэх учиртай. Хүн ардынхаа амжиргааны өсөлт, эдийн засгийн дэвшлийн үр дүнг бид ирэх дөрвөн жилээр төдийгүй ирээдүйн 10 жилээр харж төлөвлөлөө. Хүн бүр нь орлоготой, өрх бүр нь өсөлт дэвшилттэй байх сайхан цагийг хамтдаа бүтээцгээе” хэмээн уриалсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ