АН: Сонгогчдын нэрсийн жагсаалтыг тулган, шалгах боломжгүй байна
Ардчилсан намаас өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ-ын сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд санал өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтын мэдээллийг албан ёсоор өгдөг. Өмнө нь уг мэдээллийг Улсын бүртгэлийн газартай тулган шалгах, нэг хүний нэр дээр хэд хэдэн хүн бүртгэгдсэн эсэхийг нягтлах боломжтойгоор шилжүүлдэг байжээ.
Тэгвэл энэ жилийн хувьд сонгогчдын нэрсийн жагсаалтын мэдээллийг нэг л удаа нээж үзэх боломжтойгоор намуудад илгээсэн нь хардлага төрүүлж байна гэж АН-ын төлөөлөл ярилаа. Өөрөөр хэлбэл тулган, шалгах боломжгүй байдлаар бэлтгэж, тус мэдээллийг нам эвслүүдэд хүргүүлж буйг АН-ын зүгээс эсэргүүцжээ. Иймд холбогдох шаардлагыг өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ