Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурлын хэлэлцүүлэг эхэллээ
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал зэрэг долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ.
Урьдчилсан хэлэлцүүлгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болж буй ба тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ