Хүмүүнлэг боловсролыг дэмжих хуулийн төслийг боловсруулжээ

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.  

Тэд Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Энэхүү хуулиар гэр бүлийн хүмүүжлийг дэмжих, эцэг эхийн үүргийг нэмэхээр хуульчилж өгсөн. УИХ-ын даргаас чиглэл өгсөн. Дээр нь Ерөнхий сайд, Засгийн газраас нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд өргөн ажлыг хийж байна. УИХ-ын даргаар ажиллаж байсан Төмөр-Очир багш хуулийн төсөл дээр олон ажил ажилласан" гэлээ.  


СЭТГЭГДЭЛ БИЧИХ