С.Баяр нарын шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулав

Оюутолгой төслийн гэрээ байгуулахад оролцсон тухайн үеийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тавдугаар сарын 11-ний 09:00 цаг хүртэл хойшлууллаа. 

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын найман хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт товлогдсон байсан юм.

Шүүгдэгчдийн нэг болох яллагдагч Д.Ганболд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд шинээр өмгөөлөгч авсан бөгөөд өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулсан байна. 

Шүүхээс гаргасан албан ёсны мэдээлэлд С.Баяр нарын найман хүнд холбогдох хэргийн зүйлчлэлийн талаар тодруулжээ. 

Уг мэдээлэлд:

Нийслэлийн прокурорын газраас Ч.Давааням нарт Эрүүгийн хууль (2002 он) 263.2, Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн 18.6-2.3, 22.10-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ