Гадаад тагнуулын дарга асан Ш.Амгаланг баривчилжээ
Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын газрын дарга асан Ш.Амгалангийн гэрт нэгжлэг явуулж, өчигдөр оройн 22.00 цагийн орчимд баривчилсан байна.
Түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хорьжээ.
Ш.Амгалангийн эхнэр Д.Оюунгэрэл одоог хүртэл нөхөртэйгөө холбоо тогтоож чадахгүй байгаа гэх ба амь насанд нь санаа зовж буйгаа хэвлэлд илэрхийллээ.
Тэрбээр "Өчигдөр нөхөр, охины хамт салхилж явахад гурван машин хөндлөн зогсоод, арав гаруй хүмүүс гарч ирэн, нөхрийн минь толгойнд хар уут углаад аваад явсан. Хаанаас ямар хүмүүс явж байгаагаа хэлээгүй. Дараа хэлнэ гэсэн. Замд явж байхад утас хурааж авсан. Ингэж явсаар байгаад манай гэрт очиж, гэрт нэгжлэг явуулсан. Энэ бол үнэхээр хууль бус үйлдэл болсон. Твитерт жиргэлээ гэж баривчилсан гэж үзэж байна. Миний нөхөрт ямар нэг юм тохиолдвол, би нөхрийнхөө амийг нэхнэ" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ