"УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо амьдрах ёстой"

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл ээлжит хурлаараа хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ.

Энэ долоо хоногийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ.

УИХ-ын гишүүн Л.Болд "Бид энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх гол асуудлуудыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуулийг хэлэлцэж батална. Бид хуулийн төсөлд маш чухал санал өгсөн боловч хүлээж аваагүй. УИХ-ын гишүүний тангараг утга төгөлдөр, зөв зүйтэй байх тал дээр цаашид ажиллана. Чуулганы хуралдах хугацааг багасгасан байсныг нэмэгдүүлсэн. УИХ байнгын ажиллагаатай парламенттай болох хэрэгтэй. Зургаан сар ажиллаад зургаан сард нь хувийн ажлаа хөөцөлддөг байсан. Үүнийг өөрчлөх бололцоо гарч байна. Нөгөө талд нь манай эвсэлээс тавьж буй санал бол УИХ-ын гишүүнийг ард иргэдийн төлөөлөл болгож, иргэд сонгогчдод нь буцааж өгөх хэрэгтэй. УИХ-ын гишүүн орон нутагт сайхан юм амлаад буцаад явдаг. Бүрмөсөн мартдаг. Эргэж тойрогтоо очиж өрсөлддөг гишүүн цөөхөн. Тиймээс УИХ-ын гишүүн сонгогдсон тойрогтоо амьдарч, иргэдийн дунд амьдарч, хуулиа сурталчилж, хэрэгжүүлж, хянах ёстой" гэв.   


СЭТГЭГДЭЛ БИЧИХ