О.Баасанхүү: Хууль зүйн сайд өөрөө хулгайч
АН-ын зөвлөл хэлэлцэж эхлээд буй УИХ-ын Дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Шүүхийн тухай хуулийн төслүүдийн талаарх байр сууриа нэгтгэсэн байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газар тавдугаар сарын 25-ны дотор бүтэц, бүрэлдэхүүнээ өөрчлөх ёстой гэдгийг АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Үндсэн хуулийн хэрэгжих хугацаанаас өмнө УИХ-ын чуулганыг завсарлуулах гэж байна. Ингэснээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх субъектгүй болгож хуулиас зугтаж байна. Хууль зүйн сайд өөрөө хулгайч. 22 жил хууль хулгайлсан. Сая бүлгийн хурал дээр том асуудал ярьсан. МАНАН мафитай тэмцэнэ гэж гарч ирсэн МАН одоо өөрсдөө хулгайч болсон. Бургастайн боомтоор 200 орчим тонн ачаа хилээр хууль бусаар нэвтрүүлж, долоон машины жолоочийн паспортыг сольж өгсөн.
Хуулийн байгууллага намын сурталчилгаанд явж байна. Хууль, шүүхийн байгууллагыг намын харьяанд оруулдаг ажлыг зогсоомоор байна. Яаралтай сольмоор байна. Хулгайч нар нам байгуулсан байна. ЖДҮ-чид, концессчид, 60 тэрбумынхан, тендерчид хаана байна вэ. Ял наймаалцаж, хуулийг сонголттой ашиглаж байна. Хулгайг ширээн доогуур хийдэг байсан бол одоо ил хийдэг болсон. Шүүхийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжих боломжгүй" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ