Г.Буяндоржийн гомдлыг ЕТГ-аас хуулийн байгууллагад шилжүүллээ
"Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж өчигдөр /2020.02.04/ авлигач прокуроруудын хууль бус үйлдлийн улмаас 25 тэрбум төгрөгийн хохирол хүлээсэн тухай 65 хуудас баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хүлээлгэж өгсөн билээ.
Тэгвэл түүний гомдлыг Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан болон Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа нарт хүлээлгэж өгсөн байна.
Ингэхдээ “Гомдол шилжүүлэх тухай” албан бичгээр шилжүүлж, иргэний гомдлыг зохих журмын дагуу судлан шийдвэрлэж, хариу өгөхийг хүсчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ