София Кенин"Их дуулга"-ын анхны түрүүгээ авлаа

         Мельбурн хотод зохиогдож буй талбайн теннисний Автралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргаар Америкийн София Кенин тодров.Москвад төрсөн 20 настай тэрээр шувтаргад испани бүсгүй Г.Мугурусатай тунаж үлдээд байсан юм.Эхний үед өрсөлдөгч нь 6:4-өөр илүүрхсэн ч София Кенин хоёр дараалан 6:2,6:2-оор хожсоноор "Их дуулга"-ын анхны цомоо өргөлөө.Америк бүсгүй WTA-гийн чансаагаар 15-д эрэмбэтэй байсан бол испани теннисчин 32-т бичигдэж байжээ.София Кенин урьд нь "Их дуулга"-ын дөрөвдүгээр тойргоос хэтэрдэггүй байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ