МҮОХ-ны төлөвлөгөөт ажлууд хойшлогдож байгаа мэдэгдлээ

Шинэ төрлийн коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаан хуралдаж, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ.


Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос дээрх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байсан “МҮОХ-ны Гишүүн спорт холбоодын Шатрын нөхөрсөг тэмцээн”, “Говийн бүсийн аймгуудын Спортын удирдах ажилтны сургалт-семинар” зэрэг ажлууд цуцлагдаж, хугацааг хойшлуулсан болохыг мэдэгдэв.


“Мөн энэ хугацаанд Олимпын музей ажиллахгүй болно. Спорт-Олимпын их гэр бүлийн гишүүддээ, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг сахихыг уриалж байна” хэмээн МҮОХ-ноос мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ