Кирибаяма даваа,унаагаа тэнцүүлэв.
Хацу башёгийн найм дахь өдөр Кирибаяма Б.Лхагвасүрэн маэгашира Котоэког уватэнагэгээр өвдөг шороодуулан,даваа,унаагаа тэнцүүллээ.Азумарюү С.Тодбилэг маэгашира Чиёомаруд цүкидашигаар,Тамаваши Б.Мөнх-Оргил комүсүби Дайэйшод ошидашигаар ялагджээ.Азумарюүгийн даваа,унаа 5:3,Тамавашигийнх 2:6.
Хацу башёг тэргүүлж буй долоон даваа,ганцхан унаатай маэгашира Токушёорюү,Шёодай,озэки Такакэйшёо нарын хойноос зургаан даваа,хоёр унаатай дөрвөн бөх нэхэж байна.
Өнөөдөр Кирибаяма Котошёогикүтэй,Азумарюү Саданоумитэй,Тамаваши Точиношинтэй таарлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ