Ёкозүна Какурюү унаагаар башёг эхлүүлэв

             Мэргэжлийн сумогийн Хацү башё өчигдөр Токио хотод эхэллээ.Эхний өдөр жюүрёогийн манлай бөх Чиёошёома Г.Мөнхсайхан дээд зиндаанд гарч,маэгашира Токүшёорюүтэй барилдаад ёрикиригээр ялагджээ.Харин анх удаа макүүчид хүч үзэж буй Кирибаяма Б.Лхагвасүрэн Бразилын Кайсэйг хикиотошигоор,Азүмарюү С.Тодбилэг маэгашира Шиманоумиг ёрикиригээр,Тамаваши Б.Мөнх-Оргил сэкивакэ Такаясуг ошидашигаар давсан аж. 

Ноднингийн сүүлийн башёг өнжсөн ёкозүна Какурюү М.Ананд урьд нь 12 давж,хоёр унасан маэгашира Эндод барьцтай түлхүүлж,дэвжээнээс гарсан бол эзэн хааны цомыг 43-нтаа өргөөд буй ёкозүна Хакухо дөрөв ялж,нэг ялагдсан комүсүби Дайэйшог ёрикиридэн давав.Дашрамд дурдахад өнгөрсөн 11-р сарын тэмцээнд Хакухо ганцхан түүнд дийлдсэн билээ. 

Өнөөдөр Кирибаяма жюүрёо Котоновакатай,Азүмарюү маэгашира Точёозантай,Тамаваши сэкивакэ Асанояматай,Хакухо маэгашира Эндотой,Какурюү комүсүби Абитай таарлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ