М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ

“Токио-2020” Олимпийн наадмын хүндийг өргөлтийн оноо олгох “Алтан” ангиллын тэмцээний нэг болох “Катарын цом” Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 19-24 -нд Катарын Доха хотноо болж буй бөгөөд манай шигшээ багийн тамирчид оролцож буй билээ.

Дөнгөж сая өндөрлөсөн эмэгтэйчүүдийн 76 кг-ийн жинд Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, залуучуудын Ази тивийн болон дэлхийн аварга, Оюутны дэлхийн аварга , Азийн танхимын спортын наадмын аварга, Азийн аварга Мөнхжанцангийн Анхцэцэг огцом өргөлтөөр 102 кг өргөж хүрэл, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж хүрэл,нийлбэр дүнгээр 226 кг-ийн амжилтаар мөн хүрэл медаль хүртлээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ