"Боржигон" дэвжээний 25 жилийн ойн барилдаанд О.Хангай түрүүлэв
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын "Боржигон" бөхийн дэвжээний 25 жилийн ойд зориулсан улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан Бор-Өндөрт болж, Монгол Улсын харцага О.Хангай түрүүлж, улсын харцага Н.Золбоо үзүүрлэв.
Тус барилдаанд 2 харцагаас гадна улсын начин Ц.Чимэддорж нарын тэргүүтэй хүчит 64 бөх зодоглосон байна. Их шөвөгт Булган аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Завхан аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар үлджээ. Энэхүү барилдааны түрүү бөх нэг сая төгрөг, хурдан удмын даага, үзүүр бөх 800 мянган төгрөг, их шөвгийн бөхчүүд тус бүр 500 мянган төгрөг гардсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ