“Хархорин-2019” мөсөнд авиралтын шилдгүүд тодорчээ

Хархорин-2019” мөсөнд авиралтын тэмцээнд уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн тамирчин, ОУХМ Н.Хэрлэн, "Хайрхан аялагч" клубийн тамирчин спортын мастер Б.Дэнсмаа нар цомын эздээр шалгарчээ.

"Монгол экспедишн" компанийн санаачилгаар мөсөнд авиралтын спортыг таниулах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Хархорин-2019” мөсөнд авиралтын тэмцээнийг 12 дугаар сарын 7-8-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт байрлах Улаан цутгалангийн хүрхрээнд зохион байгуулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ