Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж 8 сая төгрөг гардлаа

Бөхийн өргөөнд өчигдөр Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 256 бөх барилдаан болж улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв.


Их шөвөгт  Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат Улсын харцага Д.Анар, Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат Улсын начин Ч.Хөхчирэнгэр үлдлээ.


Энэхүү барилдаанд түрүүлсэн харцага Б.Бат-Өлзий 8 сая, үзүүрлэсэн арслан П.Бүрэнтөгс 5 сая, их шөвөгт үлдсэн харцага Д.Анар, начин  Ч.Хөхчирэнгэр нар тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардан авсан юм 


Хүчит бөхийн барилдааныг Ардчилсан нам, МҮБХ-той хамтран зохион байгуулсан  бөгөөд АН-ын дарга С.Эрдэнэ, Дэд дарга Р.Амаржаргал, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар уг шагналыг гардуулав. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ