Б.Буджаргал 6 өдөр, 6 шөнийн гүйлтийн тэмцээнд түрүүллээ

Олон өдрийн уралдаанд хамгийн өндөр амжилт гаргаж байгаа монгол тамирчдын нэг нь Б.Буджаргал. Монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхийд гайхуулж яваа тэрбээр энэ жил АНУ-д болсон олон улсын тэмцээний 10 өдрийн гүйлтийн төрөлд хурд сорихдоо 1221.8 км замыг туулж, түрүүлсэн юм.Ази тивд анх удаагаа БНХАУ-ын Шямин хотноо өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 6-ны хооронд зохион байгуулсан 6 өдөр, 6 шөнө тасралтгүй үргэлжилдэг олон өдрийн гүйлтийн тэмцээн болсон байна. Тэмцээнд Монголын Улсын тамирчин, Хэт холын зайн гүйлтийн дэлхийн хошой аварга Б.Буджаргал түрүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ