Ардчилалын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана

Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Түүхт Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхөд 8 сая, үзүүрлэсэн бөхөд 5 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүдэд 2 сая төгрөгийн бай шагнал гардуулах юм байна.

Хүчит бөхийн барилдааныг Ардчилсан намаас Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ